17:30
04.07.2026
Бямба
В.Путин: Киевийг зэвсэглэж, дайн өдөөж буй орнуудын оролцоог нарийвчлан шалгана
04.07.26 13:53

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киевийн дэглэмийн холбоотон тус бүрийн байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхэд турхирч, өдөөн хатгаж буй оролцооны түвшнийг нарийвчлан тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө. Энэ талаар тус улсын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийн брифингийн үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

«Байлдааны ажиллагааг өдөөн турхирч буй тал бүрийн оролцоонд нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатайг Ерөнхийлөгч тэмдэглэсэн. Энэхүү дүн шинжилгээ нь цаашид хариуцлагатай шийдвэрүүд гаргахад нэн шаардлагатай гэдгийг тэрбээр онцоллоо» хэмээн Кремлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Эх сурвалж:  ТАСС агентлаг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.