Түүхийн дурсамжийг хадгалахын чухлын талаар Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхээр Өвөр Байгалийн хязгаарт очсон Монголын болон БНХАУ-ын төлөөлөгчид онцлон тэмдэглэцгээсэн юм.
80 жилийн өмнөх энэ өдрийн адил 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр Чита хотод фашизмын хар тахлыг ялан дийлсэн ялалтын уухай цуурайтаж байлаа. Энэхүү ялалт нь байж боломгүй их зүтгэл, ар тал болон дайны фронтынхны агуу хатуужил, тэвчээр, сая сая дайчин эрс, энгийн иргэдийн амины үнэ цэнээр ирсэн билээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд ихээхэн хохирол амссан Зөвлөлт холбоот улс ганцаараа байгаагүй. ЗХУ-д тусалсан улсуудын дотор Монгол Улс болон БНХАУ байсан юм. Тиймээс энэ хоёр орны төлөөлөгчид Өвөр Байгальд зохиогдсон Ялалтын 80 жилийн ойн хэд хэдэн арга хэмжээнд оролцлоо.
Чита хотноо зохион байгуулагдсан Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нар тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Б.Батчулуун оролцлоо.
Тухайлбал, Монголын төлөөлөгчид тавдугаар сарын 9-ний өдөр Агийн Буриадын тойрогт тэмдэглэсэн ялалтын баярын арга хэмжээнд оролцлоо. Монголын төлөөлөгчдийн нэг болох Жамъянжамцын Ёндонжамцын хэлснээр 80 жилийн өмнө ЗХУ фашизмыг даран сөнөөснөөр дэлхий дээр энх тайван тогтсон билээ. “Монгол Улс нацизмыг даран сөнөөхөд өөрийн хувь нэмрийг оруулсан. Өнөөдөр Орос улс нацизмтэй дахин тэмцэж байна. Бид Оросын ард түмний төлөө залбирч, сэтгэл зовинож байна. Агийн тойргийн бүх иргэдэд монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, сайн сайхан, энх амгалан байдлыг хүсэн ерөөж байна” хэмээн тэр хэллээ.
Мөн энэ өдөр Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар, Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Чита хотын Орон нутаг судлалын музейтэй хамтран Өвөр Байгалийн хязгаарын Чита хотноо эх орны дайны жилүүдэд Монгол Улс, Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид үзүүлсэн тусламж сэдвээр фото үзэсгэлэн гаргав.
“Дайны галан дунд бэхэжсэн ахан дүүс: Монгол ба ЗХУ. 1941-1945” нэртэй үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Батчулууны Баатаржав нацизмыг устгахад оруулсан хамтын ялалтыг онцолжээ. “Монгол, Орос хоёр улс өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлж байна. Эх орны дайны хүнд бэрх үед хатуужин бэхэжсэн цэргийн андлал, олон жилийн найрсаг хөршийн уламжлал, харилцан өгөө аваа нь хоёр орны найрамдалт харилцааны гүн бат үндэс суурь болсоор байх болно” хэмээн тэр хэллээ.
Ялалтын баярын арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлөн оролцсон Баянтүмэнгийн Батмөнх “Түүхийн юуг ч өөрчилж болохгүй, үнэн үргэлж чухал. Монголд тавдугаар сарын 9-ний Ялалтын баярыг тэмдэглэдэг, юу болсон түүхэн үнэнийг бид мэднэ. Бидний ялалт хамтынх байсан. 80 жилийн өмнө ч монголчууд ЗХУ-тай хамт баярлаж байсан” хэмээн тэр хэллээ.