18:52
03.10.2024
Пүрэв
”Бүх дэлхийн эв найрамдлын тоглолт” ирэх 2024 онд Москва болон Екатеринбург хотод зохиогдоно

“Бүх дэлхийн эв найрамдлын тоглолт” спортын арга хэмжээг ирэх 2024 онд Москва болон Екатеринбург хотод зохион явуулах зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа.
Спортын энэхүү арга хэмжээнд 5500 гаруй тамирчин оролцож, 237 медалийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний шагналын нийт сан 4,6 тэрбум рубль. Тоглолт 2024 оны есдүгээр сарын 15-29-ний өдрүүдэд зохиогдоно.

Энэхүү тоглолтыг Хамтын нөхөрлөлийн орнууд, ШХАБ, БРИКС-ийн орнуудын төлөөллийг оролцуулан шинэ форматаар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тоглолтод дэлхийн бүх улс орны тамирчид ижил тэгш оролцох боломжийг хангахаар ажиллаж байна.

Спортын ийм арга хэмжээ нь ойрын ирээдүйдээ ОУОХ-ны зүгээс улс төрийн тэмцлийн талбар болгон хувиргаад байгаа Олимпийн наадамтай эн дүйцэхүйц хувилбар болж болох юм.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.