15:29
09.11.2024
Бямба
Австрали дахь Шри-Ланк иргэд орос хүүхдүүдийг хамгаалан байр сууриа илэрхийллээ

Австралид оршин суугч Шри-Ланкийн иргэд орос хүүхдүүдийн эрхийг хамгаалан байр сууриа илэрхийллээ. Өмнөд Австралийн Олон талт соёлын фестивальд орос хүүхдүүдийг оролцуулахгүй байх Австралийн лейборист төрийн шийдвэрийг тэд эсэргүүцлээ.

“Австрали бол олон соёлт иргэд амьдардаг улс. Тиймээс хүн болгонд фестивальд оролцох эрх байгаа. Тайзан дээр бүхий л үндэстний төлөөлөл ур чадвараа үзүүлээсэй гэж хүсч байна. Одоо болж байгаа хэрэг огт таалагдахгүй байна. Бүгд энх тайвнаар, харилцан уялдаатай оршин амьдрахыг би хүсч байна.

Тиймээс бүгд хамтдаа цугларан, бид хамт гэдгийг дэлхийд харуулах нь онцгой чухал” хэмээн Бүжгийн академийн удирдагч Сихала Кала хэллээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.