Энэ оны хавраас хойш Оросын бүс нутгуудад 26 хүн баавгайд бариулж амиа алдсан байна.
Наймдугаар сараас эхлэн баавгайнууд Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, БНАлтай улс, Кузбас, Сахалин дахь суурьшлын бүсүүдэд нэвтрэх нь эрс нэмэгджээ.
Ойд хоол тэжээл ховордсон нь зэрлэг амьтад суурин газрууд руу нэвтрэх гол шалтгаан болсон байна. Сүүлийн 30 хугацаанд Оросын нутаг дахь хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин өсөж, 300 мянгад хүрчээ. Иймээс баавгайн тоо толгойг зохицуулах иж бүрэн арга хэмжээг авахаар ОХУ-ын засгийн газар төлөвлөж байна.
Эх сурвалж: Kazinform, МОНЦАМЭ