20:45
12.07.2026
Ням
Песков: Украин дээр нислэгийн хориг бүс тогтоох тухай асуудлыг өмнө нь хэлэлцэж байгаагүй
10.07.26 18:02

Гэрэл зургийг: Сергей Булкин, ТАСС агентлаг 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хөндсөн Украин дээр нислэгийн хориг бүс тогтоох (тэнгэрийг хаах) асуудлыг өмнө нь хэлэлцэж байгаагүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ бол шинэ мэдэгдэл бөгөөд өмнө нь ийм байр суурь илэрхийлж байсангүй” хэмээн тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков хэлэхдээ, ямар ч тохиолдолд энэ асуудал нь НАТО-гийн хүчийг татан оролцуулах тухай бөгөөд энэ нь Оросын ашиг сонирхолд шууд харшилж байгааг онцоллоо. “Тийм учраас энэ сэдвийг цаашид нухацтай эргэцүүлэн тунгаах шаардлагатай” гэж тэрбээр нэмж хэлэв.

Үүний өмнөхөн Дональд Трамп Анкара хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленскийтэй уулзсан юм. Уулзалтын үеэр Трамп хэлэхдээ, Вашингтон шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын баталгаа болгон Украины дээгүүрх тэнгэрийг хааж (нислэгийн хориг бүс тогтоож) магадгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ гэрээний хэрэгжилтэд Европ хяналт тавих бөгөөд АНУ зөвхөн тусламж дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байгааг дурдсан байна.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.