01:22
10.07.2026
Баасан
Өмнөговь аймаг анхны олон улсын нислэгээ Японоос хүлээн авахаар бэлтгэж байна
08.07.26 20:45

Өмнөговь аймгийн «Гурвансайхан» нисэх буудал ирэх долоодугаар сарын 18-ны өдөр Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос анхны олон улсын чиглэлийн нислэгээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус түүхэн нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч «Хүннү Эйр» (Hunnu Air) компани үйлдэх аж.

Үүнтэй холбогдуулан анхны олон улсын нислэгийг аюулгүй, шуурхай, зохион байгуулалт сайтай хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор холбогдох байгууллагуудын өргөтгөсөн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр зорчигч болон жуулчдыг тав тухтай угтан авах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх, мөн хилийн хяналт, гааль болон бусад мэргэжлийн албадын бэлэн байдлыг хангах асуудлаар харилцан санал солилцож, байгууллага бүрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлсон байна.

Өмнөговь аймгийн хувьд энэхүү анхны олон улсын нислэг амжилттай хэрэгжих нь цаашид гадаад нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, улмаар тогтмол хуваарьт нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Эх сурвалж: MongolianNews

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.