ОХУ-ын Өвөр Байгалийн их сургууль энэ хичээлийн жилээс хоёр шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна. Эхнийх нь олон улсын эдийн засагчдыг бэлтгэх хөтөлбөр.
Энэ хөтөлбөрийн дагуу олон улсын төсөл хөтөлбөрийг удирдан зохион байгуулах шинжээчид, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд болон эдийн засагчдыг бэлтгэнэ. Хоёр дахь нь монгол судлаачид, орчуулагчдыг бэлтгэх хөтөлбөр юм.
Энэ хөтөлбөрөөр суралцагчид дөрвөн жил сураад Дорно дахиныг судлаач буюу монгол судлаач, мөн Монгол хэлний орчуулагч гэсэн хос дипломтой төгсөх ховор боломжийг эдлэх юм. Оюутнууд Монголд үнэ төлбөргүй дадлага хийх төдийгүй гадаад улсын их дээд сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдах боломжтой.